Menu
Top movies...
Main » 2010 » Есөн сар » 15
Нийтэлсэн: Movie | Үзсэн: 1276 | Сэтгэгдэл(0)

Холливуудын кинонд тоглосон бяцхан монгол жүжигчин Баяраа болон тив дэлхийн өнцөг булан бүрт буй түүний нас чицуутангууд найзуудын тухай өгүүлэх "Babies” кино энэ оны 5-р сарын 7-нд Америкт нээлтээ хийжээ Америкт нээлтээ хийсэн даруйдаа Box-Office-д ашиг орлогоороо 7-д бичигджээ. Харин "Өргөө синема” маань 5-р сарын 27ноос эхлүүлэн монголчууддаа хүргэжээ. "Өргөө синема” тус Баяр гэгч хүүг 16 нас хүртэл нь үнэ төлбөргүй кино үзүүлэхээр шийджээ. Уг киноны зураг авалт Bayanchandmani, Töv Aimag, Mongolia, Namibia, Opuwo, Namibia, San Francisco, California, USA, Tokyo, Japan гэх газруудад явагджээ. Харин найруулагчаар нь Франц улсын найруулгч Thomas Balmès ажилжээ.

 Кинонд Өмнөд Африкийн Namibia нутгийн Opuwo тосгонд амьдрах Ponijao, Монголын Баянчандмань сумын Баяржаргал хүү, Японы  Токио хотын Mari, болон АНУ-н San Francisco хотод төрсөн Hattie гэх дөрвөн хүүхдийн тухай төрхөөс авхуулаад анхны алхамаа хийж хөлд орж буй тухай бүхий л үйл явцыг харуулах болно.
"Бид эцэг эхийн хайр энэрэл, хүүхдүүдийн өсөх үйл явцыг харуулахыг хичээсэн. Киноны утга агуулга маш их зүйлийг өгүүлж хүүхдүүд сайн, эрүүл зөв өсөж том болоход юу хамгийн чухал болохыг харуулсан юм” хэмээн найруулагч Thomas Balmes хэлсэн байна.


Нийтэлсэн: Movie | Үзсэн: 1197 | Сэтгэгдэл(2)

Гарсан даруйдаа үзэгчдийг маш ихээр татсан кино бол яахын аргагүй "300" хэмээх уран сайхны кино.
Шилдэг жүжигчдийн нэг Gerard Butler-ийн гол дүрд нь тоглосон уг киног Zack Snyder найруулсан ба чамлалтгүй их ашиг орлого, амжилтыг олсон билээ. Энэхүү кино нь бусад киноноос ялгаатай нь дүрслэл зураг авалт зэргээрээ их өвөрмөц ялгаа онцлогтой. Тиймээс зураг авалт, хийсэн бүтэц зэрэг нь яахын аргагүй яаж хийснийг нь бодогдуулам.